Сайн дурын судалгаа өгөх

Яагаад таны оролцоо чухал вэ?​

Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд иргэний оролцоо маш чухал байдаг. Тухайн хүнд агаарын бохирдлын өдөр тутмын нөлөөлөл өөр өөр боловч, олон улсын байгууллагаас хийсэн судалгаанаас үзвэл агаарыг бохирдуулагч хүчин зүйлс хүний уушиг, зүрхний үйл ажиллагаа болон тархинд муугаар нөлөөлж цаашилбал уушигны хавдар, багтраа, зүрхний шигдээс гэх мэт олон архаг хууч өвчний үндэс болдгыг тогтоожээ.

Бид өдөр тутамдаа агаарын бохирдлоос өөрсдийгөө хамгаалах боломжтой байдаг бөгөөд мөн агаарын бохирдлыг бууруулах үйлсэд шууд хэлбэрээр хувь нэмэр оруулж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалах бүрэн боломжтой.

Жишээ нь: та өөрийнхөө одоогийн эрүүл мэнд, амьдарч ажиллаж буй орчны агаарын чанар болон нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаа “Агаар Нэг” ФБ хуудасны чатад сэтгэгдэл хэсэгт хуваалцан, 7 хоног бүрийн судалгаанд оролцсоноор эдгээр бүх мэдээлэл hazegazer.mn вебсайтад харагдана.

Ирээдүйд эдгээр цугларсан мэдээллийг судлаач, хэвлэл мэдээллийн ажилтан болон эрх бүхий байгууллага өдөр тутмын үйл ажиллагаандаа авч ашиглан, агаарын чанарыг сайжруулах үйлсэд хувь нэмэр оруулах юм. Тэгэхээр иргэн бүрийн оролцоо өдөр өдрөөр сайжрах агаарын чанарт чухал нөлөөтэй.

Эрүүл мэндийн судалгааг өөрийн хүрээллээс

HazeGazer Статистикууд

0
Судалгаанд оролцогчдын тоо
0 өдөр
Хичээл тасалсан/чөлөөтэй өдрийн дундаж
0
Судалгаанд оролцогчдын тоо
0 өдөр
Ажлаа тасалсан/чөлөөтэй өдрийн дундаж