Агаарын бохирдлоос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ

Агаарын бохирдол таны биед яагаад муу вэ? Хэрхэн өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалах боломжтой вэ?

Агаар бохирдуулагч тоосонцор нь нүдэнд харагдахгүй ч урт хугацаандаа эрүүл мэндэд хортой нөлөөлдөг. Иймд агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалж хүн бүр амьсгалах эрхээ хамгаалъя.

Хаалга, цонхоор бохирдсон агаар нэвтрэхийг багасгах зөвлөмжүүд.

Гадаад орчны агаарын бохирдол өндөр үед гэр болон албан тасалгааны нүх сүвээр бохирдсон агаар нэвтэрч дотоод орчны агаарын чанарт нөлөөлдөг. Иймд цонх, хаалганы завсараар бохир агаар нэвтрэхээс сэргийлж дуулаалга хийж битүүмжлэх, цонхны шүүлтүүр тавих зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй.

Зориулалтын маск зүүж амьсгалын замын өвчлөлөөс өөрийгөө хамгаалаарай.

Агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах хамгийн эхний энгийн бөгөөд үр дүнтэй алхам бол нарийн тоосонцорт ширхэглэг шүүгчтэй маск зүүх юм.

Гэр, албан тасалгаандаа агаар сэлгэхийн ач тус.

Бид амьдралынхаа 90 орчим хувийг ямар нэг дотор орчинд өнгөрөөдөг, харин дотор агаар нь хүний үйл ажиллагаанаас хамаарч байнга бохирдож байдаг учир нэг хүнд цагт 30м3-аар тооцож цэвэр агаар оруулах, бохирдсоныг нь зайлуулах сэлгэлт байх хэрэгтэй. Үүний тулд мэргэжилтнээс туслалцаа авч одоо байгаа агаар сэлгэлтийн системийн хүчин чадал, утаа тоосонцор шүүх үйл ажиллагааг нь хянуулах, хэрэгтэй бол сайжруулах хэрэгтэй.

Гар утсаараа агаарын чанарыг хэрхэн шалгах боломжтой вэ?

Агаарын чанарын мэдээг тогтмол шалгаж хэвшицгээе!

Зуухгүйгээр гэрээ дулаахан байлгах боломж.

Пүрэвийн Урантогосын Монгол гэрийн халаалт, дулаалгын CHIP багцыг суурилуульсан туршлагаас хуваалцъя.

Яагаад хувийн сууцаа дулаалах нь чухал гэж?

А.Эрдэнэбилэгийн дулаалуулсан хувийн сууцны талаархи сэтгэгдлийг та бүхэнтэй хуваалцахдаа баяртай байна.