Бохирдлын зураглал бүрийг Gauss-ын загварчлал ашиглан гаргасан. Энгийнээр хэлбэл, тухайн загварчлал нь тухайн зураглалын дээж авсан цэгүүд дэх орчны (агаар, хөрс, усны) бохирдлын хэмжээ Монгол Улсын үндэсний стандартыг давж байгаа эсэхийг өнгөөр харуулж байгаа. Үүнд дараах журам стандартуудыг ашигласан:

Хөрс, усны хувьд бохирдлын түвшнийг өнгөөр илтгэх стандартчилсан индекс байдаггүй учир Монгол улсын үндэсний стандартад ашигласан ангиллыг ашигласан.

Агаарын бохирдлын хувьд хамгийн хортой PM2.5-ийг АЧИ-ийн (AQI) утгыг Монгол улсын засгийн газар болон АНУ-ын Төрийн департаментын (АНУ-ын Элчин сайдын яаманд байрладаг) агаарын чанарын хяналтын станцуудын мэдээн дээр үндэслэн өнгөөр илэрхийлсэн.

Хөрсний чанар MNS 5850:2019-ийн дагуу онцгой хортой, био идэвхит дараах бодисийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг хүлцэх , хортой, аюултай гэсэн гурван зэрэглэлд хувааж хүснэгтэд харуулав.

Бохирдуулагч бодисНэгжХүлцэх буюу
зөвшөөрөгдөх хэмжээ
ХортойАюултай
Хүнцэл (As)мг/кг2050100
Кадми (Cd)мг/кг31020
Хром (Cr)мг/кг1504001500
Хар тугалга (Pb)мг/кг1005001200
Цайр (Zn)мг/кг3006001000
Никель (Ni)мг/кг15010001800

Энэ хүснэгтийг ашиглан хөрсний бохирдлыг дөрөв ангилж харуулсан бөгөөд үүнд:

Усны бохирдлын тухайд MNS 4586:1998 -д хүлцэх буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээг л зааж өгсөн.

Бохирдуулагч бодисНэгжMaximum Tolerated
Хүнцэл (As)мг/л0.01
Кадми (Cd)мг/л0.005
Хром (Cr)мг/л0.05
Хар тугалга (Pb)мг/л0.01
Цайр (Zn)мг/л0.01
Никель (Ni)мг/л0.01

Энэ шалтгаанаар зөвхөн хоёр шатлалтай ангилал үүсгэсэн: