Эрүүл мэндийн судалгааг өөрийн хүрээллээс

Олон нийтийн үзэл бодол

Бидний Улаанбаатарын иргэдээс асуусан асуулт: Агаарын бохирдол танд болон таны гэр бүлд хэрхэн нөлөөлж байна вэ?

Асуултын хариултууд:

"Энэ утаа нэг л биш үнэртэй салхигүй өдөр хоолой хорсож дотор муухай оргойд толгой дүүрдэг тэр үед гадгш гарж чаддаггүй"
Udwal Uka
"Би хотын ойролцоо өлзийт хороололд а ьдардаг, 2008 оноос эндээ бага зэрэг ногоо тарьж 5 үнээ сааж амьдардаг даа эрүүл агаарт хөдөлгөөнтэй байдаг"
Chuluun Baatar
"Амьсгалын замын өвчин болоод хүчилтөрөгчийн дутагдлаас болж толгой өвдөх өвчлөмтгий дархлаа буурах"
Tsengel Dorjpalam
"Орой 6 цагаас хойш цонхоо онгойлгож чаддаггүй бас богон депо өглөө орой түүхий нүүрсээр галласанаас болоод агаарын бохирдол маш их байдаг үүнийг хотын гомдол гаргах утсанд гомдол гаргахад тоодоггүй юм байна лээ. Мөн цонхоо онгойлгож чадахгүйгээс хүүхэд агаарын дутагдалд орж байна, бас элдэв харшилтай болж байна."
OyunErdene Tuvshijargal
"Сайн байна уу? Авто замын дагуу агаарын бохирдол ямар байгаа бэ? Энэ талаар судалгаа байгаа болов уу."
Gold Golden
"Bidnii amidral geltgui buh humuus odor tutamd mash ih noloo uzuulj bn. Amidrah arga uneheer alga owoliin uliral ireheer aidasd awtah shg l boldog. Amisgaliin zamiin owchlol mon hamgiin naad zahiin jishee. Heleed bwal mash olon zuiluud bn"
Ундрах Т.
"sain bna uu sanasaniig bodhod agaariin bohirdol gaigvi hesegt amidarch bga ym bn xxe mash heregtei medeelel ogch bga ta bvhend bayrlalaa ajlin ondor amjilt hvsie 👍🏼👏🏼"
Enkhtuya Eegii
"Миний хувьд үргэлж гэртээ байдаг толгой ер нь өвддөггүй байсан одоо энэ өвлөөс үнэхээр өдөр бүр толгой үргэлж өвдөөстэй. Шалтгаангүй ингэж өвдөж байгааг агаарын бохирдол энэ түлшний хор гэж бодож байна"
Tsetsegee Bayarsaihan
"Сайн байна уу. Агаарын бохирдол ганц миний гэлтгүй Улаанбаатар хотод амьдарч буй хүн бүрийн санаашралыг төрүүлж байгаа аюул юм."
Уртнасан Ш.