Discover health reports from your community

Community Feed

We asked the citizens of Ulaanbaatar, “How does air pollution affect your life and your family?”

Here are their responses:

"Энэ утаа нэг л биш үнэртэй, салхигүй өдөр хоолой хорсч, дотор муухай оргиод, толгой дүүрдэг, тэр үед гадагш гарч чаддаггүй"
Udwal Uka, 2022 оны 10 сар
"Би хотын ойролцоо Өлзийт хороололд амьдардаг, 2008 оноос эндээ бага зэрэг ногоо тарьж, 5 үнээ сааж амьдардаг даа. Эрүүл агаарт хөдөлгөөнтэй байдаг"
Chuluun Baatar, 2022 оны 10 сар
"Амьсгалын замын өвчин болон хүчилтөрөгчийн дутагдлаас болж толгой өвддөг, өвчлөмтгий, дархлаа султай болсон мэт санагддаг"
Tsengel Dorjpalam, 2022 оны 10 сар
"Орой 6 цагаас хойш цонхоо онгойлгож чаддаггүй, учир нь галт тэрэгний депо өглөө оройдоо түүхий нүүрсээр галласанаас болоод энэ хавьд агаарын бохирдол маш их байдаг, үүнийг хотын захиргааны гомдол гаргах утсаар мэдэгдээд байхад тоодоггүй юм байна лээ. Мөн цонхоо онгойлгож чадахгүйгээс хүүхэд агаарын дутагдалд орж, бас элдэв харшилтай болж байна."
OyunErdene Tuvshijargal, 2022 оны 10 сар
"Сайн байна уу? Авто замын дагуу агаарын бохирдол ямар байгаа бэ? Энэ талаар судалгаа байдаг болов уу?"
Gold Golden, 2022 оны 10 сар
"Bidnii amidral geltgui buh humuust odor tutam mash ih noloo uzuulj bn. Amidrah arga uneheer alga owoliin uliral ireheer aidasd awtah shg l boldog. Amisgaliin zamiin owchlol bol hamgiin naad zahiin jishee. Heleed bwal mash olon zuiluud bn"
Ундрах Т., 2022 оны 10 сар
"sain bna uu? Sanasaniig bodhod agaariin bohirdol gaigui hesegt amidarch bga ym bn xxe, mash heregtei medeelel ogch bga ta buhend bayrlalaa ajlin ondor amjilt husie.
Enkhtuya Eegii, 2022 оны 11 сар
"Миний хувьд үргэлж гэртээ байдаг толгой ер нь өвддөггүй байсан, одоо энэ өвлөөс үнэхээр өдөр бүр толгой үргэлж өвдөөстэй. Шалтгаангүй ингэж өвдөж байгааг агаарын бохирдол, энэ түлшний хор гэж бодож байна"
Tsetsegee Bayarsaihan, 2022 оны 10 сар
"Сайн байна уу? Агаарын бохирдол ганц миний гэлтгүй Улаанбаатар хотод амьдарч буй хүн бүрийн санааг зовоож байгаа аюул юм."
Уртнасан Ш., 2022 оны 10 сар

Supported By