HazeGazer-ийн эхний үе шат 2020 оны 10-р сараас 12-р сарын хооронд хэрэгжсэн.
Төслийн эхний үе шатанд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, Пипл ин Нийд ОУТББ (ПИН) нь Улаанбаатар хотын иргэдээс мэдээлэл цуглуулж тодорхой цэгүүд дэх агаарын чанар, түүнээс үүсч байгаа хүндрэл бэрхшээлүүдийг зураглах зорилгоор www.hazegazer.mn платформыг бүтээж ажиллагаанд оруулсан.
Төслийн эхний үе шат нь:
- Иргэдийн оролцоо, тусламжтайгаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын нөлөөллийн талаарх бүхий л мэдээллийг цахим хэрэгслүүдээр дамжуулан цуглуулах, нэгтгэх;
- Эрдэмтэн судлаач, сэтгүүлч, бодлого боловсруулагч болон шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангах;
- Иргэдийг иргэний үүргээ биелүүлж, агаарын бохирдлыг бууруулах үйлст хувь нэмрээ оруулан өөрсдийн туршлагаас хуваалцах ажлыг идэвхжүүлэх;
- Олон нийт ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлж буй агаарын бохирдлын нөлөөллийг бусад эх сурвалжийн хамт шийдвэр гаргагчдад ил тод мэдээллэх зорилготой.
Үр дүнгийн мэдээлэл, түүний дотор олон нийтийн тайланг доорх холбоос дээр дарж авах боломжтой.

HazeGazer 1-р шатны статистик
- Судалгаанд оролцогчдын тоо: 2,302
- Нийт судалгааны тоо: 2,609
- Ажлаа тасалсан/чөлөөтэй өдрийн дундаж: 5 хоног
- Хичээл тасалсан/чөлөөтэй өдрийн дундаж: 4 хоног
Газрын зураг
1-р үе шатанд тухайн айлын хорооны долоо хоног тутмын дундаж AQI-ийн талаарх иргэдийн тайланг харуулсан газрын зургийг харуулсан. Та газрын зургийг эндээс харж болно: