2020 оны 10-аас 12-р сарын хооронд хэрэгжсэн төслийн эхний үе шатанд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, Пипл ин Нийд (ПИН) нь иргэдээс мэдээлэл цуглуулж Улаанбаатар хотын тодорхой цэгүүд дэх агаарын чанар, түүнээс үүсч байгаа хүндрэл бэрхшээлүүдийг зураглах зорилгоор www.hazegazer.mn платформыг бүтээж ажиллагаанд оруулсан.
Hazegazer төслийн II-р шатны хүрээнд одоо байгаа платформыг боловсронгуй болгож, Улаанбаатар хотын ус, хөрсний орчны бохирдлын зураглалыг нэмж оруулах болно.
ПИН ОУТББ нь энэхүү төслийн II-р үе шатыг ШУТИС, ХААИС, МУИС-ын судлаачидтай хамтран Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн дэмжлэгтэйгээр 2022 оны 11-р сар хүртэл хэрэгжүүлэх юм. Hazegazer II нь энгийн иргэд, залуу судлаачид сонгосон газраасаа хөрс, усны дээж авч итгэмжлэгдсэн лабораторид явуулж мэдээлэл авах, түүнийгээ газрын зураг дээр байршуулж, нийтэд түгээх боломжийг сурталчилж байгаа загвар төсөл юм.